Urpo Kyyhkynen Ulaanbaatar 11.09.2009
Самуел бол улсын тэргүүн, сүнслэг удирдагч, ард түмний эцэг
Самуел – Бурханаар сонсогдсон нэгэн
Самуелийн үе: Cамуел 1050-930 МЭӨ
Хүмүүс Бурхангүй байсан. Тахилчийн хүүхдүүд хүртэл садар самуун амьдралаар амьдарч байсан. 1Самуел2 Тэд өргөсөн тахилаас хулгай хийдэг байсан. Сам2:14 Ели тахилч өөрийн хүүхдүүд болох Хофни, Финехас нарыг шийтгээгүй. Тухайн үеийн бүх сүнслэг удирдагч нар завхарсан байв. Ариун сүнсийг гутааж байсан, Елигийн хөвгүүд бүгд ёс суртхуунгүй үл бүтэх хүмүүс байсан.
Бидний цаг үе юу болж байна вэ?
Бидний цаг үе ч гэсэн Бурханлаг биш гэж үү?Бурхан өөрийн хүмүүст хайртай. Тэр өөрийнхөө хайраа хэрхэн харуулдаг вэ?Тэр биднийг гэмшилтэйгээр Өөр рүүгээ ирэхийг дууддаг.
Тэр Израйлийг хэрхэн дуудсан бэ?
1, Бурхан нэг эмэгтэйг дуудсан. Ханнаг Залбирлаар
Ханна хэрхэн залбирч эхэлсэн бэ? Ханна их сайн нөхөртэй байсан Елканатүүнд маш их хайртай байсан. 1:5 Гэвч нөхрийнх нь хайр түүнийг залбиралд дуудаагүй. Ханна өөр нэг эмэгтэйтэй хамт байсан нь Пеннина тэр өдөр болгон түүнийг бухимдуулдаг байсан. 1:6 Тэр эмэгтэй түүнийг өддөг байсан ба хааяадаа биш жилээс жилд өддөг байв. 1:7 Тэр уйлан, хоол унд идэхгүй. Ханна хүүхэд төрүүлэх чадваргүй байсан нь тэр үед тэр газар нутагт ичгэвтэртэй зүйл байлаа.
Бурхан яагаад Ханнад зовлон зөвшөөрсөн бэ?
Бурхан мэдэж байсан, Ханнаг бусад хүмүүс шиг биш гэдгийг, зовлонтой хэцүү үе тохиолдоход Ханна үнэхээр зүрх сэтгэлээсээ асууж эхэлсэн , зүрх сэтгэлээсээ залбирсан.
Христчин хүн бүр залбирдаггүй гэж үү? Тиймээ ядаж бид заримдаа залбирдаг гэвч бид үнэндээ амьдрал сайн явах он жилүүддээ залбирч хашгиран Түүнээс уйлан гуйдаггүй, зөвхөн зовж шаналсан үедээ л залбирдаг. Бид зөвхөн хэн нэг хайртай ойр дотны маань хүмүүс үхэх дөхөхөд л залбирдаг. Би ч мөн адил Марягийн хүү Юустүсийг үхэж байх үед залбирсан.
Ирээдүйн ээж Ханна энэ зовлонт жилүүдэд юу сурсан бэ?
1. Тэр Бурханыг хүлээхийг сурсан. Би, бас та Бурханыг хүлээж чадах уу?
2. Тэр зөвхөн залбирч сурсан биш өөрийн хүүгээ өгч, Бурхан хүүгээ зээлдүүлсэн.Хамгийн агуу бэлэг болсон авсан тэр хүүгээ Бурханд буцаан өгөх чадалтай байсан. Унших 1самуел 1:11”Тэр тангараглан, Түмэн цэргийн Эзэн минь, хэрэв Та шивэгчнийхээ зовлонг үзэж, намайг санан, шивэгчнээ үл мартан, харин Өөрийн шивэгчиндээ хөвгүүнийг өгвөл, би тэр хөвгүүнийг амьдралынх нь бүх өдрийн туршид Эзэнд өгөх бөгөөд түүний толгойд тонгорог ч хүргэхгүй”Ханна Бурханы Үгэнд дуулгавартай итгэсэн. Египтээс гарсан нь 13:1 “Израилийн хөвгүүдийн доторх, хүн малын хэвлий бүрийн анхны төрөгсдийг, ууган бүрийг Надад ариусга”
Та өөрийн анхны хүүхдээ Бурханд өгч байсан уу?
Анхны төрөгсдийг Бурханд өг. Яагаад? Яагаад гэвэл тэр түүнийг танаас илүү харж халамжилж чадах учраас. Нэгэн залбирч буй ээж, нэг хүү Самуел Израйлийн түүхийг өөрчилсөн.
2. Бурхан Самуелийг хүүхэд байхаас нь эш үзүүлэгч байхаар дуудсан 1Самуел 1-3
Цаг хугацаа их харанхуй байсан. Ёс суртахууны хэм хэмжээ болон сүнслэг амьдрал маш доогуур байсан. Гэвч Бурхан нөхцөл байдлыг өөрчлөхийг хүссэн. Тэр хуучин үеийнхнийг ашиглаж болохгүй байсан.Тэд Бурхан руу нуруугаа харуулсан. Хамгийн харанхуй шөнө Эзэн жирийн хүмүүс дээр ирдэг.Тэр ахлах удирдагч нар болон ахлах тахилч нар дээр ирээгүй. Тэр нэр алдартай биш, баян биш хүмүүсийг сонгосон Тэр үл мэдэгдэх хүүг Самуел гэж дуудсан.
Энгийн цагаас ер бусийн цаг руу
Энгийн цаг үе нь саарал бас уйтгартай. Ихэнх Христ итгэлт хүмүүс энгийн цагаас залхдаг ихэнх хүмүүс итгэлээр бус мэдрэмжээр амьдарч байсан. Самуелийн аав итгэлтэй хүн байсан. “Тэр хүн жил бүр Шилод түмэн цэргийн Эзэнд мөргөж, тахил өргөхөөр төрөлх хотоосоо явдаг байлаа.” 1Сам1:3 Мөн Ханна Самуелийн эх бас явдаг байв. Харин түүний дайсан түүнийг “байнга бухимдуулдаг байсан нь ...... жилээс жилд” (1Сам 1:6,7) Энгийн цаг ньуур хүрмээр гэвч бид жил ахих тусам итгэл дүүрэн байх ёстой.Есүс бидэнд сайн үлгэр жишээ өгсөн: “ Саббат өдөр” “Есүс өөрийн өссөн хот Назартаа ирж, заншсан ёсоороо Амралтын өдөр синогогт орж, Судраас уншихаар босов”Лүк 4:16
Самуелийн эцэг эх энгийн цаг үед ч Бурханыг магтсан. Есүс долоо хоног бүр синогогруу явахдаа түүнийг онцгой зүйл хүлээж байгаагүй.
Бурхан онцгой цагийг хэрхэн өгсөн бэ?
Ер нь зөвхөн энгийн цаг бус, харин онцгой цаг ч байгаа Лук 4:14-27 ишлэл бидэнд юу хэлж байна вэгэвэл Есүсийн хувийн айлчлал нь Назар хотод бараг л сэргэлтийг авчирсан. Ямар зүйлсболсон бэ? Назарын жирийн хүмүүс Бурхан тэдэнд тийм ойр байгааг мэдээгүй. “Тэд маш их уурлан .... тэд .... Есүсийг хотоосоо гаргаж Түүнийг цохионоос түлхэн унагахаар толгодын орой руу авчрав.” Лук4:28-29
Есүс хаана очно тэр газарт л онцгой цаг цаг мөч байдаг.
Сэргэлтийн цаг
1000 МЭӨ Израйльд онцгой цаг ирж байсан. Харин Елигийн үед биш эртний тахилч нарын үед ч биш. Яагаад? Яагаад гэвэл Ели дуулгаваргүй ба залхуу тахилч байсан. 1Сам2:22-25 Ели нуруугүй тахилч бйасан. Энэ нь юу гэсэн үг вэ?
1,а) Ели цуглаанд гэм нүгэл байгааг харж чадсан. Залуу тахилчид болон бусад тахилчид гэм нүгэлд амьдарч байсан. Өөрийнх нь хөвгүүд нь хурлын майханы үүдэнд үйлчлэгч эмэгтэйчүүдтэй унтдаг байсан.
б. Ели тэдэнд анхааруулсан.
Энэ хоёр зүйл нь удирдагч хүний хувьд маш чухал юм.
Ели удирдагч юуг буруу хийсэн бэ?Ели хөвгүүдээ Бурханаас илүү хайрладаг байсан. Тэр хөвгүүдээ зэмлэсэн гэвч Бурханы үгийн дагуу бус, өөрийнхөө удирдамжийн дагуу. Ели хүүхдүүдээ багаас нь сайн хүмүүжүүлээгүй. Бид яаж үүнийг мэдэх вэ? Түүний хөвгүүд аавийнхаа зэмлэлийг сонсоогүй хүлээн аваагүй1Сам2:25.Ели аав хүнийхээ хувьд хүүхдүүдээ бага байхад нь “сайн хашаа” тавьж чадаагүй. Бид үүнийг яаж мэдэж болох вэ гэвэл: “Хөвгүүд нь эцгийнхээ зэмлэлийг сонсоогүй.” Тэр залхуу ба сул дорой удирдагч байсан. Ахлагчийн хувьд хамгийн зөв арга нь юу байв гэвэл Тэр хөвгүүдийг авч хаян, бузар муу ахлагч нарийг ажлаас нь хөөх байв.
Ийм бурханлаг бус байдлууд их тохиолддог. Ийм итгэлгүй ихэмсэг ахлагч нарт хэлэх ганц сайн үг бол “Эндээс яв, чи энд удирдагч байж тохирохгүй гэж хэлэх юм.
Бүх ахлагч нарт зориулсан хоёрдахь чухал анхааруулга.
Чи өөрийхөө төлөө байх ёсгүй. Елигийн хөвгүүд ганц садар самуунаар амьдраагүй, ёс суртхуунгүй бүгдийг өөртөө авдаг байсан. 1Сам2:14 Бурханд хүндэтгэл үзүүлдэггүй хулгайлдаг байсан. 1Сам 2:12Бүх өргөл нь Бурханд байдаг,тахилч нарт биш. Бурхан тахилч нарт өгөх хэсэг нь тусдаа байсан боловч Бурханд итгэдэггүй тахилч нар Елигийн хөвгүүд өөрсдийн авах ёстойгоосоо илүү ихийг авч залхааж байсан. Яагаад? Яагаад гэвэл:
1. Тэр удирдагчид Бурханыг ба Бичээсийг мэддэггүй байсан.
2.Тэр удирдагч нар өөрсөддөө юм авдаг мөнгөнд дуртай байсан.
3.Тэр ахлагч нар ариун амьдраагүй ба өөрсдөө цэвэр бус бузар нууц гэм нүглүүдийг зөвшөөрдөг байв.
Бурхан сайн эш үзүүлэгч ба удирдагч нарыг хэрхэн бий болгосон бэ?
1.Боловсрол нь аль болох эрт эхлэх хэрэгтэй. Ханна хүүгээ төрөөгүй байхад нь Бурханд өгсөн.
-Самуелын ээж залбирдаг эмэгтэй байсан.
-Самелийг өсөхөд Бурханы оршихуй дотор өсөж торнисон. 2Сам 3:21
-Таны хүүхдүүд өсөх үед Бурханы оршихуй дотор өсөж торниж байна уу?
- Би үгүй байх гэж айж байна.Яагаад? Бид өнөөдөр гэм нүгэлтэй ёс суртхуунгүй, аймшигтай цаг үед амьдарч байна.
-Бүх эцэг эх болон ахлагч нар Бурхан руу хандан уйлах ёстой. Есүс минь надад болон хүүхдүүдэд минь өршөөлөө хайрлаач.
Сатан болон энэ муу үеийн Бурханлаг бус ертөнц ба бидний бузар муу санаанууд хүүхдүүдийг маань Бурхантай амьдрахад саад хийдэг.
2. Зөвхөн Бурхан нигүүлсэл нь тусалж чадна.
Хэрэв хүүхэд Бурхантай хамааралтай өсвөл, 1Самуел 2:26 “Балчир хөвгүүн Самуел улам өсөж торнин, Эзэнд болон хүмүүст хайрлагдав.”
Самуелийн хүүхэд нас ердийн байсан уу?
- Самуел бусад хүүхдүүдийн адилаар амьдраагүй.
- Самуел сүмд чимээгүй орчинд өөрийн өдрүүдийг өнгөрүүлсэн.
- Самуел сүмд бүр унтдаг байсан.
- Самуелд түүний эргэн тойронд тийм ч их түгшүүртэй зүйл байгаагүй
Аав нь, ээж нь, ахлагч нараа мэдэгтүн! Хэрэв та өөрийн хүүхдүүдээ халамжлахгүй бол, гэнэт хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл өөр бусад зүйл тэднийг авдаг.
- Хүүхэд бүрт зөвхөн ямар нэг зүйл хэрэгтэй биш, харин хайр ба халамж бас шаардлагатай.
3. Бурханы дуудлага 1 Самуел 3: 1-19
А. Цаг хугацаа:
-“ Балчир хөвгүүн Самуел Елигийн өмнө Эзэнд үйлчилж байв. Тэр үед Эзэний үг ховор, үзэгдлүүд ч цөөн байв.”1Самуел 3:1
- Бидний нүдэндцаг бол ердийн зүйл.
- Харин Бурханд өөр санаа бодол байсан.
- Бурхан бузар муу зүйлсийг хойш нь тавихыг хүсэж байв.
- Настай ахлагч Бурхан ер бусын цаг үеийг өгдөг гэдгийг мартсан байв. Та бас ихэвчлэн мартдаг уу. Ефес 3:20 “ Эдүгээ бидний дотор ажилладаг хүчний дагуу гуйж, бодох бүхнээс минь илүү хэмжээлшгүй бялхлаар үйлдэх чадвартай”
Тэр бол эрх мэдэлтэй, хэмжээлшгүй их бидний эрх мэдлээс илүү. .....
Миний хувьд хөгшин миссионер хүн маш олон удаа Түүний төлөвлөгөө Түүний үгийн мартсан байгаа нь маш их ичгэвэртэй зүйл байх болно. Түүний эсрэг зйүлсийг бас бодох нь ичгэвэртэй юм. Бурхан бидэнд онцгой цагийг тэр болгон өгөөд байдаггүй.
Итгэгч бус хүмүүс нь Бурханы нэрийг доромжилсоор байдаг. Нэг зүйлийг би хийж чадна мөн хийх ч ёстой. Эзээн таны нэрийг доромжилсон намайг уучлаач! Та өдөр бүр сэргэлтийг авч чадна.
Б. Самуел зовохоор дуудагдсан байсан:
Самуел өөрийн ахлагчдаа хэлсэн, их өндөр настай хүнд 1Самуел 2:25 “Хэрэв нэг хүн нөгөө хүнийхээ эсрэг нүгэл үйлдвэл, Бурхан түүний төлөө зуучилна. Харин хэрэв хүн Эзэний эсрэг нүгэл үйлдвэл хэн түүний төлөө зуучлах вэ? хэмээн сургамжлав. Та болон таны хөвгүүд энэ ажлыг одоо үргэлжлүүлэн хйиж болохгүй гэдгийг хэлсэн. Гэвч тэд эцгийнхээ үгийг сонссонгүй. Учир нь Эзэн тэднийг үхүүлэх гэж байна.” Энэ эш үзүүлэгийг өндөр настай тахилчид хэлэх нь жаахан хүүд их хэцүү байсан. 1Самуел 3:15
С. Самуел Бурханы дуудлаганд хариулсан
Бид Бурханы дуудлагат хэрхэн зөв хариулж чадах вэ?
Хариулт: Бэлэн байдал. Бурхан биднийг юу хий гэж дуудаж байна. Түүнд нь бэлэн байх юм.
“Би энд байна. Би таныг сонсоход бэлэн байна.
- Бурхан Самуелийг дуудахдаа нэрээр нь хэлээгүй: Хүү минээ гээгүй харин Түүний нэр. Тэр ихэвчлэн биднийг өөрсдийн нэрээр дууддаг. Исаиа 43:1 “ Би чамайг нэрээр чинь дуудсан. Чи бол Минийх”.
4. Бурханы үйлчлэгчийн амьдрал дах чимээгүй цаг
Бурханы үйлчлэлд ганцхан үйлчлэл хйих нь хангалтгүй. Мосе 40 жил их сайн сургууль Египтэд бэлтгэгдсэн. Бурхан элсэн цөлийн сургуульд түүнтэй уулзсан. Тэр үеэс эхлэн ахлагчаар 80 настайгаасаа ахлагч эш үзүүлэгчийн ажлыг эхэлсэн.
1Самуел 7:2 “ Авдар кириат-иеаримд үлдсэн өдрөөс хойш удаан хугацаа өнгөрч, хорин жил болов. Изриалийн бүх гэр Эзэнийг санагалзан гашуудлаа.” Хорин жилфйин турш Эзэний чимээгүй цаг байв. Тэр үед Самуел юу хийж байсаныг бид мэдэхгүй.
5. Бурхан Самуелаар дамжуулан ярьсан. 1Самуел 7:3 “Хэрэв та нар бүх зүрх сэтгэлээрээ Эзэнд эргэн хандаж байгаа бол, та нар дотроосоо харийн бурхад болн аштаротыг зайлуулан, зүрх сэтгэлээ Эзэнд хандуулан, зөвхөн Түүнд үйлчил.”
6. Самуел залбирснаар залбирч сурсан. 1Самуел “Самуел Израилийн төлөө Эзэнд хашхирахад Эзэн түүнд хариулав.” Самуел 12:18 “Самуел Эзэнийг дуудсан” Самуел 15:11 “ Самуел шөнжингөө Эзэнд хандан уйлав”
7. Самуел хүмүүсээс айгаагүй1Самуел 15:23“ Учир нь тэрслэх нь ид шидийн нүгэл адил, захирагдахгүй байх нь гэм ба шүтээнд мөргөхтэй адил билээ. Чи Эзэн бас чамайг хаан байлгахаас татгалзлаа хэмээн өгүүлэв”
Paragraph.