Urpo Kyyhkynen 2009он Мосе өөрийн ард түмний удирдагч болох нь Мосе МЭӨ 1500 - - Агуу удирдагч, хууль өгөгч, зохиолч, (зөнч)
- Еврэйчүүдийг Египэтээс гаргасан
- Тэдэнд улс үндэстнийг бий болгож өгсөн
- Тэднийг бараг л амлагдсан газар авчирсан
1.Нэр “Би түүнийг уснаас татаж гаргасан юм.” (Ег гар2:10) 2. “Ээж нар” асран хамгаалах - Ээж нь түүнийг хайрласан “тэр хүүгийнхээ сайн сайхныг үзэхдээ” (2:2) ..... “жирийн хүүхэд биш байв” (Үйлс7:20)
- “эх баригчид ....... Бурханаас эмээв” (1:17)
- -“түүний эгч” (Мириам) (2:4)
- “фараоны охин” (2:7)
Еврэйчүүдийг устгах гэсэн сатаны төлөвлөгөө (Балчир Мосег)асран хамгаалах гэсэн тэр эмэгтэйгээр таслагдсан. 3. Сурч болох хамгийн сайн боловсрол - Египетийн гүнж үрчилж авсан эх (2:14)
- “Египетийн мэргэн ухаан” (Үйлс 7:22)
- Египетийн уран зохиолоос оюун ухааны мэдлэгт суралцсан
- Захиргааны арга барилд суралцсан,
- “Хэл яриа болон үйл хөдлөлдөө эрх мэдэлтэй нэгэн” (Үйлс)
4. Гадны хүн боловч – Египетийн ханхүү - Еврэйчүүд – боолын үндэстэн, гадны хүмүүс
- Мосе өөрийн дарлагдсан улс үндэстэн ах эгч дүүстээ анхаарал халамж тавихыг хүссэн (Үйлс7:22)
- “Тэр өөрийнхөө нэгнийг хамгаалахаар Египет хүнийг алсан” (Үйлс 7:24)
- 40 настай (:23) хүн
5. Бурханы “Цөл дэх их сургууль” Мидиан ба Синай нутагт - Мосе хэдий 40 нас хүрсэн ч удирдагч болоход бэлэн биш байсан.
- -Улс үндэстэн, түүний ард түмэн ч бас нэг удирдагчийг даган эрх чөлөөт улс үндэстэн байхад бэлэн биш байсан.
- Мосе Египетийн ханхүүгийн өндөр байр сууриа алдсан.
- Түүний ард түмэн түүнд дуртай биш байсан ба Египетчүүд хавчин мөшгөсөн.
- Синай нутагт амьдрал нь хүнд хэцүү байсан.
- Хоньчин байна гэдэг нь ичгэвэртэй ажил байв.
- Гацаардал – “Би хүний газарт харь хүн болсон” (Ег гар2:22)
- 40 жилийн тансаг амьдралын дараа цөл газар ганцаардан 40 жил амьдарсан
- “Том босс” байж байгаад чимээгүй дуугүй хоньчин болсон!
- Даруу эр хүн: “Одоо” (Египетийн ханхүү байхаа больсон)
“Мосе гэгч хүн дэлхийн гадаргуу дээрх ямар ч хүнээс илүүгээр маш даруу байлаа...” (Тоо 12:3) - Ханхүү, авъяаслаг, сайн боловсролтой залуу хүн, харин бардам хүн нь Бурханы хаанчлалд ямар ч ашиг байхгүй.
- Хүүхэд байхаас л даруу хүн гэж байхгүй, мөн даруу байдал нь зүгээр боловсролоор дамжин ирдэггүй, Бурхан бидэнд зовлонг зөвшөөрөх үед бид даруу байдал дотор өсдөг. (хэрвээ үгүй бол бидний сэтгэлд гашуун харамсмаар зүйлс бий болж өсдөг)
- Одоо ч гэсэн хаа сайгүй дэндүү олон бардам удирдагч нар байдаг. ( сүм чуулганы гишүүд ч бас байдаг)
- Бурхан бардам хүнийг ашиглаж чадахгүй.
Цөлд байхдаа Мосе өөрийн ард түмний төлөө Бурханы даруу зарц болсон, хүчирхэг мөн мэргэн ухаантай нэгэн байв. “ Гэвч......... 40 жилийн өмнө даруу төлөв байж чадсан уу?” 6. Бурханаар дуудагдсан 40 настай Мосегийн хувьд маш ухаалаг үнэхээр их авъяаслаг, баян хүн байсан: “ажил үйлс, үг яриагаар хүчтэй” (Үйлс7:22) - Сайн ярьдаг, ажил үйлсдээ идэвхтэй байх нь хангалттай гэжүү?
- Үгүй. Бидний төрөлхийн авъяас чадварууд мэдлэгүүд нь Бурханы ажилд саад учруулдаг. (хэрвээ бид тэр зүйлсэд итгэж өөрсдийн чадварт найдвал)
- Бурхан өөрийн ажлыг хийдэг гэхдээ ганцаараа биш
- Тэр даруу төлөв итгэгчдийг ашигладаг.
Бурхан Мосег яаж дуудсан бэ? а.) “Бурханы тэнгэр элч түүнд үзэгдэв” (Ег гар3:12). Эзэний тэнгэр элч нь “Эзэн өөрөө байсан.” Өнөөдөр Эзэн, Есүс Христ бидэн рүү ирдэг. b.) Тэр Мосег нэрээр нь дуудсан “Мосе, Мосе!” Тэр чамайг нэрээр чинь мэддэг. Тэр чамайг өөрийн үйлчлэгчээр дуудсан. Тэгвэл Бурханы дуудлагад бид яаж зөв хариулж болох вэ? "Би энд байна..” (3:4) Энэ юу гэсэн утгатай вэ? “Би сонсоход бэлэн байна. Миний Эзэн минь таны хаа яв гэсэн газар явахад юу хий гэснийг хийхэд би бэлэн байна!” Өдөр бүр бэлэн бай! Энэ амар зүйл биш. Бид өдөр бүр өөрсдийнхөө хүслийг биелүүлэхээр үйлдэж байдаг. Харин Бурханы хүслийг биш юм. Бид Түүний хүслийг биелүүлэх хүсэлтэй байх ёстой. Есүс рүү өдөр бүр очсоноор түүнийг дуулгавартай дагах ба түүнээс бэлэн байдлыг өдөр бүр дахин дахин асуун гуйх ёстой. “бэлэн байдлыг хөлдөө өмс” (Еф 6:15) 7. Изриалийн удирдагч Еврэйчүүд Египетэд харийн хүн мэт амьдарч байсан. Египет маш бардам маш хүчирхэг байсан. Бурхан энэ дарангуйлагч улс үндэстнийг шийтгэхийг хүсэж байсан. Эзэн еврэйчүүдэд өөрийн хүч чадал, хайр халамж юу болохыг харуулж заахыг хүссэн. Боолчлолын зовлонгоор дамжуулан еврэйчүүдийн зүрх сэтгэлд Бурхан Эрх чөлөөтэй болох хүслийг бий болгосон. Нэгэн гэр бүлээс (Яаков, Иосеф болон ах нар) бие даасан өөрийн гэсэн газар нутагтай улс үндэстэнг бүрэлдүүлэн үүсгэхийг хүссэн. Энэ агуу бүтээлийн ажилд түүнд зөвхөн хүмүүс биш удирдагч хэрэгтэй байсан. Энэ гайхамшигтай ажил үүргийг гүйцэлдүүлэхээр Бурхан Мосег асран халамжилж 80 настай байхад нь дуудсан. “Би тийшээ явах хэн юм бэ........” (Ег гар 3:10) . “Би хэл яриа муу модон хэлтэй хүн” (Ег гар 4:10). Дөчин жил цөлийн их сургуульд сурсныхаа дараа өмнө нь ханхүү байсан нэгэн өөртөө итгэх итгэл байхгүй болсон. Тэр “ Би ийм төрлийн ажилд дэндүү сул дорой” хэмээн зовниж байв. Улс үндэстний удирдагч байхын зовлонг удирдагч яаж үүрч чадах вэ? Энгийн хариулт бол: “Би” “Би үнэхээр харсан” (миний хүмүүсийн зовлонт байдлыг) (Ег гар3:7) “Би сонссон” тэднийг уйлахыг “Би санаа зовсон” тэдний зовон тарчлахыг хараад “Би тэднийг аврахаар бууж ирсэн ба тэр газраас гаргахаар ирсэн” (:8) “Тэгээд, одоо яв. Би чамайг илгээж байна!” Эзэн өөрөө удирдагч байсан, харин Түүнд газар дээр “Орлох удирдагч” хэрэгтэй байсан. “хамтын ажил” Египет бол ‘TYPOS’ итгэгч бурханлаг бус дэлхий. (“сүнслэг израйльчууд” тэд бүгдээрээ EKLESIA = тэд бүгд маш том итгэгч бус бүлэг дотроос (тэд Амар тайвныг өгөгч, Аврагч дотор эрх чөлөөг хүлээн авахыг хүсээгүй) дуудагдсан 8. Удирдагчийн хүнд дарамт ачаа Амьдрал бол амар биш. Хэцүү цаг үеүдэд хүмүүс ууртай болсон. Халуун хуурай цөл дэх нөхцөл байдал хүмүүсийг бухимдуулж байсан. a. “Хүмүүс Мосегийн эсрэг гомдоллосон (Ег гар 19). Хүмүүс хямрал бүр дээр гомдоллосон. (Ег гар16:2, 17:3, Тоол 14:2, 16:11.41) b. Хамаатан садан нь саад болсон Мириам эш үзүүлэгч Мосегийн эгч Аарон түүний ах нь сүмийн тахилч байсан боловч Мосед атаархан түүний эсрэг зүйлсийг ярьсан. “Тэд Мосегийн эсрэг ярьж эхэлсэн.” (Тоол 12:1) c. Байнгын буруутгал ял: (Тоол 20:1-6) “......хүмүүс Мосегийн эсрэг бослого гаргахаар цугларсан, тэд хэрэлдэн муудалцсан..... Хэрвээ бид үхсэн бол...... Яагаад чи Эзэний ард түмнийг цөлд авчирсан юм бэ!!” d. Удирдагчиййн буруу хариу (Тоол20:10) “Тэрслэгчид та нар одоо сонсогтун!” 40 жилийн хүнд хүчир ажлын дараа: бухимдал, уур хилэн, гашуун шаналлаар дүүрсэн. (Тоол20:10) “хадыг хоёр удаа цохисон.......” Мосе Эзэний хэлснийг дуулгавартай дагаагүй. 9. Удирдагчдын гэм нүгэл ба шийтгэл Тоол20:12 a. Үл итгэлцэл, үл найдах, доромжлох богинохон хугацаанд Бурханы оршихуй ариун байдлыг мартсан. Чи надад хангалттай итгээгүй ...... намайг ариун гэж хүндэтгээгүй Изриальчуудын нүдний өмнө! (Ег гар3:20) Бурхан “Эдүгээ, бидний дотор ажилладаг хүчний дагуу гуйж бодох бүхнээс минь илүү хэмжээлшгүй бялхлаар үйлдэх чадвартай” (Еф3:20) b. Бурхан хүндлээгүй Туршлагатай удидрдагчийн хувьд (80 жил) Мосе Бурханыг доромжилсон! Би мартах үедээ: миний төсөөлж байгаагаас Эзэн хамаагүй илүү зүйлийг хийж чадна. Би доромжлолд унаж байна уу гэдгээ төсөөлөх ! “Бурхан бол ариун” гэхдээ хүмүүсийн болон олон нийтийн өмнө ямар зан авиртай байгаагаараа Бурханыг гэрчлэх болно: “Бурхан бол ариун уу үгүй юу гэдгийг” Удирдагч хүний хувьд бидний хариуцлага бол агуу, түүнчлэн бас ял шийтгэл хүнд: “Миний тэдэнд өгсөн нутагт энэ чуулганыг та нар аваачихгүй.” Ямар цочирдмоор юм бэ! “Миний амьдралын мөрөөдөл бол өөрийн хүмүүсийг амлагдсан газарт оруулах юм.” Одоо би амьдралынхаа зорилгыг гйүцэлдүүлж чадахгүй боллоо! Би Бурханыг ариун гэж хүндэлж чадсангүй! Мосе туйлын тэвчээртэй удирдагчийн байр сууриа хадагалж байсан ч зөвхөн энэ удаад Мерибад өөрийн тэвчээрийг алдсан. (байнгын давтагдсан шударга бус буруутгалаас болж) Бид тэвчээр алдах үедээ түүнийгээ гэм нүглийн адил гэмшин улайх ёстой. Тэгээд Тэр биднийг уучлах болно. (1Иог1:9) 10. Итгэмжит удирдагч Аарон болон Мириам Мосег дарамтлах үед Эзэн уурлан тэдэнд хэлсэн: “ Миний зарц Мосе .... Миний бүхий л гэрт итгэмжит билээ.” (12:7) 11. Удирдагч хариуцлагаа хуваалцдаг Ег гар 18:13-26 “ Тэр чадварлаг хүмүүсийг сонгон ................................. тэднийг ард түмний тэргүүлэгчид болгов.” Удирдагч хүн ганцаар бүх зүйлсийг хийж чадахгүй. 12. Удирдагч нь хүмүүсийн нийгмийн халамжинд нь анхаардаг. (Ег гар2:10) “Тэр нэгэн Египет хүн Еврэй хүнийг зодохыг хараад...” Удирдагч хүн нь түүний хүмүүс ямар нөхцөл байдалд байгааг анзаарч харах ёстой. “өөрийн ах дүү нар уруу очин...” (11а) Хэрвээ чи удирдагч баймаар байвал аялахад бэлэн байж өөрийн хүмүүсийн дотор амьдрахад бэлэн бай. “ Мосе босож, охидод туслаад хонин сүргийг нь услав.” Ег гар 2:17 Мосе эмэгтэй хоньчдод туслан тэдний хэцүү үед нь гараа сунгасан. Хэдийгээр та улс төрийн том удирдагч биш байлаа ч хэн нэгэнд бас туслаж чадна. Удирдагч тодорхой тушаал дүрэм журам өгдөг байх ёстой. Өөрөө түүнийгээ дагадаг байх. Бурхан бүх дарамт зовлонд анхааран хардаг. 1. Харийн хүн 2. Эцэггүй (өнчин) 3. Бэлэвсэн эмэгтэй Дэд хууль24:19-22 Бурхан харийн хүн, өнчин нэгэнд, бэлэвсэн эмэгтэйчүүдэд гурав дахин илүү халамж анхаарал тавь гэж тушаадаг 13. Тодорхой дүрэм журам Дүрэм журам дутсанаас болон дүрэм журам тодорхой биш байснаас болж маш олон хэцүү асуудлууд гардаг. Эзэн хамгийн шилдэг дүрэм журмыг тогтоож өгсөн. (Арван хууль) (Ег гар 20:1-17 Дэл хууль5:6-21) Өнөө үеийхэн эдгээр хуулиудыг дагах дургүй байдаг. Бид эрх чөлөөтэй байхыг хүсэж байна гэж хэлдэг. Харин тэдний ирээдүй ямар байх бол? Тэд хашаа байхгүй сүрэг хонь адил юм. Шөнө дундуур чоно ирээд тэднийг бүгдийг нь идэх болно!