Пайви Вуоринен. Анхны сүм чуулганаас эхлэсэн диконы ажлын хөгжил
Анхандаа төлөөлөгчдийн сүм чуулганд явуулж байсан бүх үйл ажиллагаануудын гол зарчим нь Есүсийн өөрийнх нь үлгэр жишээ ба сургаалууд байсан. Сүм чуулганы гишүүд нь өөрсдийн өмч хөрөнгө ба мөнгөө хуваалцдаг байсан. /Үйлс 2:42-47; 4: 32-35/ Христчин хүмүүс өдөр бүр Үйлчлэл болон Ариун Зоогт хамтдаа цуглаж түүнийхээ нэг хэсэг хэмээн үзэж бие биедээ анхаарал халамж тавьдаг байсан. Христчин хүмүүс эдгээр үйлчлэл болон уулзалтаар дамжуулан эргэн тойрныхоо дэлхий рүү илгээгдэхийн тулд тэд хүч ба нөхөрлөлийг бий болгох газар гэдгийг ухаарч байв. Хрситчин нөхөрлөл нь хөршийнхөө төлөө хариуцлагатай байх мэдрэмжтэй байв. Өглөг буяны ажил нь ядуу нэгнийг анхааран халамжлах арга зам байсан төдийгүй тухайн үедээ онцгой зүйл тоонд орж байв. Итгэгч биш хүмүүс нь Христчин хүмүүсийн энэ халамжлах хандлагыг хараад хүндэтгэн үзэж байв. Нөхрөө хайрлаж байгаа хайраар Христчин хүн бусад хүнээс ялгагдаж байлаа.
Константины үеэс Лютерийн үе хүртэл
Дөрөвдүгээр зуунд Константин удирдагч байснаас сүм чуулган нь улсын мэдлийн сүм чуулган болсон байв. Ромын хүчирхэгжсэн Хаанчлал нь/сул болж/ Сүм чуулганы уламжлал ба сургаалын хүсэлтээр Христчин сүм чуулганыг ядуу нэгнийг анхаарч халамжлах үүрэг хариуцлагыг өгсөн .
Үүнээс гадна Апостел буюу төлөөлөгчийн сүм чуулганд хүн бүр үйлчлэх үүрэгтэй болсноос албан ёсны диконууд шинээр бий болсон байна. Сүм чуулган өндөр байр суурьтай ба баян болсон. Сүмийн зэрэгтэнгүүд нь төрийн албан хаагчидтай адил цалинтай ажилчид болсон ба Диконы ажил нь хууль ёсны эрхтэй болсон.
Сүм хийд ба гэлэнмаа нарын сургууль хийдүүд бий болж энэ нь Диконы Үйлчлэлийн чиг хандлагат нөлөөлсөн. Барууны ертөнцөд энэ нь илүү бүр илүүтэйгээр хуульчлагдсан байна. /зохион байгуулагдсан./Сүм хийдүүд нь ихэнх өглөг буяны ажилд илүү санаа тавих болсон байна. Сүм хийдүүд нь Нийгмийн үйлчлэлийн төвүүд маягтай ажиллаж байсан ба бүх л нийгмийн болон эрүүл мэндийн түүнчлэн боловсролын салбарын ажлуудыг санаа тавин ажиллаж байв. Тэр үедээ Католик сүм нь ердийн хүмүүс болон тэдний хэрэгцээ ба хэцүү асуудлуудаас салан тусгаарлаж хөгжсөн.
Ийм замаар ердийн хүмүүсийн хямрал болон хэцүү зүйлүүд сайн үйлс хийж өөрийн авралыг баттай болгох боломж болж хувирсан байна. Сайн үйлс Бурханы өмнө үнэлгээ авах боломж хэмээн ойлгогдож эхэлсэн байна. Ердийн хүмүүс нь жинхэнэ Христчин шиг итгэлээр амьдрах арга замыголж аваагүй. Харин сүм чуулганы онол номлол чухал байв.
Клани католик шашны /чавганцын/сүм нь 910 онд Францад бий болсон байна. Үүгээрээ Шашин сүм хийдийн шинэчлэл тэнд эхэлсэн байна. /жирийн хүмүүс өөрсдийн сайн дураараа ирж сайн үйлийг хийж байсан нь /Энэ нь сүм чуулганд гишүүдийг бий болгох ач холбогдлыг цохон тэмдэглэжээ.
Ариун эрэмбэ дараалал дах лам нар болон сүмд гишүүдийг бий болгох хоёрын хоорондох холбоо нь Сүм Хийдэд ах дүүсийг бий болгох нөхөрлөлийг эхлүүлсэн. Өглөг буяны ажил болон эмнэлэг нь Сүм Хийдийн ажил үүргийн чухал хэсэг болсон.
Европт Дундад зууны үеийн сүүл хэсгээр диконы үйлчлэл нь хотуудад өөрийн гэсэн арга замаа олсон байна. Баян ба ядуугийн хооронд маш том ялгаа зааг бий болж байв. Олон хүмүүс хөдөөгөөс хот руу нүүж ядуурал, гуйлгачилал болон ёс бус байдлууд маш их асуудлыг бий болгож байлаа. Хотуудын засаг төрийн албан хаагчид болон хувь хүмүүс олон янзын өглөг буяны ажлуудыг эхлүүлж байсан ба /ихэнх нь нөөцийн сангуудаар /-хэрэггүи /хийгддэг байв. Өглөг буяны ажил нь олон нийтийнх байсан ба диконы ажил ч гэж бас дуудагддаг байсан. Хэрэгцээ шаардлагатай хүмүүсийн тоо нь маш их байсан нь бүгдэд туслаж чадахгүй байдалд хүргэсэн. Ядуу гуйлгачдын заримыг нь хотоос хүчээр зайлуулдаг байжээ. Ийм утгаараа диконы ажил нь хэзээ ч ядуучуудыг хөөж түлхэхгүй гэсэн төрөлх утгаа алдаж байв.
Зуун зууны туршид Христийн сүм чуулган нь хүмүүст янз бүрийн арга замаар туслаж ирсэн байна. Харин бүтэц нь тухайн өөр өөр нөхцөл байдлаасаа болоод өөрчлөгдөж байжээ. Нийгмийн ажил ба эмнэлгийн үндэс суурь нь 400-аад зууны Сүм Хийдийн үед ерөнхийдөө тавигдсан байна.
Лютеран сүм чуулган дахь Диконы ажил
Мартин Лютер сайн үйлсээр зөвт байдлыг олж авна гэсэн үзэл санааг хүлээн зөвшөөрөөгүй байна. Лютер итгэл ба хайрын холбоо ба утга учрыг тодотгож байсан. Тэр усан үзмийн модны талаар ярьж /Иоган15:1-10/ бид холбогдсон буюу Есүс Христтэй холбоотой гэсэн утгыг хэлсэн байна. Мөн Лютер Христийн бие Сүм чуулганы гишүүн байхын ач холбогдлыг чухалчлан хэлж байжээ/1 Коринт 12:12-30/. Бид Есүс Христтэй холбогдсон бол Бурханы гайхамшигтай нигүүлслийг ойлгодог ба энэ нь сайн үр жимсийг гаргадаг байна. Бүх итгэгчдийн тахилчийн үүрэг ба эдгээр үзэл санаанууд нь сүм чуулганы диконы ажлын бат бөх үндэс суурь болж өгсөн байна.
Лютерийн гол үзэл санаа нь сүм чуулган ба ард түмний нийгэм нь өглөг буяны ажилд хамтрах хэрэгтэйг хэлсэн. Христийн сүм чуулган нь хамгийн ядуу ба хамгийн сул дорой хүмүүст орон нутгийнхаа захиргаатай хамтран анхаарал халамж тавьж байсан байна. Христийн сүм чуулган нь хүмүүнлэгийн тусламж, өглөг буяны ажил, орон нутгийнхаа захиргаа болон нийгэмтэйгээ хамтарсан диконы ажлыг зохион байгуулахад дадлагажсан байжээ. Шашны сэргэлт нь ялангуяа ядуу хүмүүсийн дунд бий болсон байна.
Зарим хүмүүс диконы ажлыг орон нутгийнхаа захиргаатай хамтран хийнэ гэсэн үзэл санааг хүлээн зөвшөөрч чадахгүй байв. Жишээ нь Spener ба Zinzendorf нар диконы ажлыг зохион байгуулах өөр өөр хэв загваруудыг эхлүүлсэн байна. Энэ нь төр засгийн болон олон нийтийн байгууллагуудаас тусдаа зохион байгуулагдаж байжээ.
Христийн Сүм чуулган ба Диконы ажил үүрэг
Бид итгэлийн тунхагын дагуу бид : “Ариун Сүнсэнд итгэдэг, Би ариун бүх нийтийн сүм , ариун хүмүүсийн нөхөрлөл” гэж тунхагладаг. Энэ утга нь бид сүм чуулганд янз бүрийн өөр өөр зүйлээ бие биетэйгээ хуваалцаж болно гэсэн үг юм. Бид бие биенээ халамжлах үед сүм чуулганд явдаггүй хүмүүсийн итгэл найдварыг өсгөх болно. Хэн нэгэн хүн зовж байгаа бол сүм чуулган хамт олон зовж байгаа гэсэн үг. Анхны сүм чуулганы жишээнээс харвал бид хайрлахаар, хуваалцахаар, бие биедээ туслахаар дуудагдсан байна. Шинэ Гэрээнд 7 дикон сонгогдсон /Үйлс 6:1-5/ . Гэвч сүм чуулганы бүх л гишүүд нь бие биедээ үйлчлэх нь зохистой: Үйлчлэл болон Ариун зоогт л оролцдог мөргөлчидийг диконы ажил болон өглөг буяны ажилд л санаа тавьдаг гишүүдээс ялгах боломжгүй юм. Бид Христтэй хамт Усан үзмийн модны үзэмнүүд/чавга/ нь болсон юм.